Нүүр хуудас
СУРГУУЛИЙН НИЙТ БАГШ, АЖИЛЧДАД ШИНЭЭР БАТЛАГДСАН ХУУЛЬ ТОГТООМЖУУДЫГ ТАНИЛЦУУЛАВ
- Бүлэг: Цаг үеийн
Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийг хариуцан ажилладаг Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын ахлах мөрдөн байцаагч Б.Тунгышбай, Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн хуулийн зөвлөх Е.Халибек нар сургуулийн нийт багш, ажилчдад "Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг" болон "Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар мэдээлэл хүргэж, багш, ажилчдын сонирхсон асуултад хариулан зөвлөгөө өглөө.
ХИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн багш нар Боловсролын хүрээлэнгийн ҮЦГМХ-ийн судалгааны секторт айлчлав.
- Бүлэг: Цаг үеийн
Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн багш нарыг Улаанбаатар хотноо туршлага судлах, мэдээлэл солилцох ажлын айлчлал хийх үеэр Боловсролын хүрээлэнгийн Үндэсний цөөнх болон гадаад дахь монгол хүүхдийн судалгааны секторын эрхлэгч, доктор У.Туяа болон тус секторын эрдэм шинжилгээний ажилтнууд хүлээн авч, секторын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулга хийв.
Сургуулийн удирдлага сар шинийн босгон дээр багш нарыг хүлээн авлаа.
- Бүлэг: Цаг үеийн
Сургуулийн удирдлагууд сар шинийн босгон дээр багш нарыг хүлээн авч, нийт хамт олны өмнөөс "Цагаан сарын баяр"-ын хүндэтгэл үзүүллээ. Мөн энэ өдөр бидний харилцагч байгууллага болох Голомт банкны төлөөлөл хүрэлцэн ирж, багш нартаа сар шинийн баярын мэндийг дэвшүүлж, гарын бэлгээ гардуулав.
УИХ-ын гишүүн Д.МуратХовд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн удирдлага, багш нарыг хүлээн авч уулзалт хийв.
- Бүлэг: Цаг үеийн
Оюутнуудын амралтын хугацаанд Улаанбаатар хотноо дотоодын тэргүүлэх их сургуулиудад туршлага судлан, мэргэжил дээшлүүлж буй Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн удирдлага, багш нарыг УИХ-ын гишүүн Д.Мурат хүлээн авч уулзлаа. Уулзалтаар УИХ-ын гишүүн Д.Мурат нь орон нутаг дахь их сургуулийн багш нар нь цаг ямагт өөрийгөө хөгжүүлж байх шаардлагатай ба энэ нь чанартай чадварлаг боловсон хүчин бэлтгэн гаргахад чухал ач холбогдолтой гэдгийг дурдаж,