Menu

Эрдэм шинжилгээний ажлын мэдээлэл

Эрдэм шинжилгээний ажлын мэдээлэл

Тус сургууль нь  2000 онд   “МУБИС-ийн харьяа Баян-Өлгий аймаг дахь Багшийн коллеж”  статустай байх үед багш нарын 95% нь бакалаврын зэрэгтэй байв.  Энэ нь  Монгол  улсын боловсролын тухай хуулин дахь  дээд боловсролын тухай хуулийн 13.1 дэх  “Их сургууль, дээд сургууль, коллежид үндсэн мэргэжлийн хичээлийг магистр түүнээс дээш зэрэгтэй багш заана” хэмээх заалтад нийцэхгүй байлаа. Иймд  сургуулийн удирдлагын зүгээс  юун түрүүнд багш нарыг эрдэмжүүлэхийг зорилго болгож  ба 2001 онд  сургуулийн 100% -ийн санхүүжилтээр гурван багшийг МУБИС-ийн магистрын сургалтанд хамруулан суралцуулж төгсгөсөн. Чухам энэ үеэс судлаач профессорын баг бүрдүүлэх ажлын анхны гараа эхэлсэн .

       2001 оноос хойш  үлдсэн багш нар жил бүр МУБИС болон Ховд их сургуулийн  магистрын эчнээ ангийн сургалтанд хамрагдаж 2012 он гэхэд 100% магистрын зэрэгтэй болж чадсан юм.    (График.1)

График.1  Баш нарын магистрын зэрэг хамгаалсан байдал

        Магистрын зэрэг хамгаалсан  багш нарт улмаар докторын сургалтанд хамрагдах, докторын зэрэг хамгаалахыг сургуулийн удирдлагаас шаардлага болгосны үндсэн дээр багш нар 2002 оноос эхлэн МУБИС-ийн докторын сургалтанд хамрагдаж эхэлсэн. 2008 онд  анхны  багш  “Хэл бичгийн ухааны доктор”-ын  зэргийг анх удаа амжилттай хамгааалж ирсэн юм.Түүнээс хойш багш нарын 30% нь буюу 8  багш гадаад дотоодын их дээд сургуулийн докторын хатөлбөрт хамрагдан суралцаж байна.

        Багш нарын эрдмийн зэрэг цолны хувьд нийт 27 багш байдгаас шинжлэх ухааны докторын зэрэгтэй багш 1, докторын зэрэгтэй багш 1, магистрын зэрэгтэй багш 25 байна.( График.2)

                                                     

График.2 Баш нарын эрдмийн зэрэг цол

        Тус сургууль 2010  Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль болон их сургуулийн статуст  шилжсэнээр  багш нарын  судалгаа шинжилгээний ажлын  цар хүрээ өргөжсөн . Учир нь аливаа их, дээд сургууль нь сургалтын үйл ажиллагааны зэрэгцээ судалгааны ажил эрхэлсэн байх онцлогтой.

        Тухайлбал   БШУЯам нь  Монгол улсын шинжлэх ухаан технологийн тухай хууль, Монгол улсын инновацийн тухай хууль Засгийн газрын 2007-оны 2-р тогтоолооор батлагдсан Монгол улсын шинжлэх ухаан технологийг 2007-2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөөг үндэслэн аливаа их, дээд сургууль   “судалгаанд суурилсан их сургууль” болгох зарчмыг баримтлаад байгаа. Үүнтэй холбоотой сургалт, судалгааны ажлын уялдаа холбоог хангах, багш бүр судлаач байх, улмаар сургалт, судалгааны  хороо, баг байгуулахаар зорьж ажиллаж байна.

       Улмаар  ХИС-ийн  Эрдмийн зөвлөлийн үлгэрчилсэн дүрмийн  1.1  дэх заалтын дагуу  салбар сургуулийн захирлын  2010 оны 9-р сарын 25-ны өдрийн 25 тоот тушаалаар  10 хүний бүрэлдэхүүнтэй   “Салбар сургуулийн Эрдмийн зөвлөл”  байгуулагдсан. Эрдмийн зөвлөлийн хурлаар судалгааны ажлын тэргүүлэх чиглэлээ тогтоох, сургалт- эрдэм шинжилгээний ажлын  төлөвлөгөө батлах, улирал тус бүрээр ажлын үр дүнг нь  хэлэлцэх,  үнэлэлт дүгнэлт өгөх, улмаар цаашид сайжруулахад зөвлөн туслах  зэрэг асуудлуудыг хэлэлцэж байна.

       Салбар сургуулийн Эрдмийн зөвлөлийн 2010 оны  10-р сарын 07-ны өдрийн О1 тоот тогтоолоор  “Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын тэргүүлэх чиглэл”- ийг баталсан. Тэргүүлэх чиглэлээ тогтоохдоо мэргэжлийн тэнхимүүдийн судлаач багш нарын саналыг  үндэслэн тодорхойлсон.

       Сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын цар хүрээг өргөтгэх зорилгоор 2010 оны 11-р сарын 13-нд захирлын тушаалаар “Их семинарын зөвлөл” байгуулагдаж , зөвлөлийн дарга, гишүүдийг сонгон, явуулах үйл ажиллагааныхаа  чиглэлийг тодорхойлсон болно. Их семинарын зөвлөлийн төлөвлөсөн ажлын дагуу дараах  мэргэжлийн их семинрууд зохион байгуулагдсан байна. (Хүснэгт.1)

 Хүснэгт.1 Зохион байгуулагдсан их семинарууд

 

Их семинарын сэдэв

 

Хугацаа

 

 

Хамрах хүрээ

 

Илтгэгчийн нэр,  ажлын хаяг

1.

“Монголын түүхийн хөгжлийн асуудал”

 

2011оны

10-р сард

Түүх нийгмийн ухааны багш, оюутнууд

Г.Золбаяр , ШУА-ийн Баян-Өлгий аймаг дахь харьяа НЭСТ-ийн захирал, хэл бичгийн ухааны доктор

2.

“Баян-Өлгий аймаг дахь түүх археологийн дурсгалуудыг судлах арга зүй”

 

2011 оны 11-р сард

Түүх нийгмийн ухааны багш, оюутнууд

Б.Өмирбек  , ШУА-ийн Баян-Өлгий аймаг дахь харьяа НЭСТ-ийн  секторын эрхлэгч докторант

3.

“Монгол Алтайн нурууны бэлчээр ашиглалтын өнөөгийн байдал, хэтийн  төлөв”

2011  оны  1-р сард

Байгаль экологийн багш, оюутнууд

У.Бекет, ШУ-ны доктор, зөвлөх багш

4.

“Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих арга зүй, өгүүлэл тавигдах шаардлага”

2011 оны

 1-р сар

Бүх багш нар

Б.Энхжаргал, ХИС-ийн ЭШХА-ны дэд захирал, доктор

5.

“Хөлцийтийн хадны зургийн он цагийн хамаарлын асуудал”

2013.4-р сард

Түүх нийгмийн ухааны багш, оюутнууд

НЭЗСТ-ийн ЭША

Б.Өмирбек  , ШУА-ийн Баян-Өлгий аймаг дахь харьяа НЭСТ-ийн  секторын эрхлэгч докторант

6.

“Монголын казах хэлт уран зохиолыг үечлэх асуудалд”

2013. 4-р сард

Казах хэл уран зохиолын багш, оюутнууд, бага ангийн  багшийн оюутнууд

Ж.Хиналган, Салбар сургуулийн ЭЗ-ийн нарийн бичгийн дарга, хэл бичгийн ухааны доктор

7.

“Монголын казах хэлт уран зохиолын хөгжил, төлөвшил”

2013.4-р сард

Казах хэл уран зохиолын багш, оюутнууд, бага ангийн  багшийн оюутнууд

Р.Шынай

Түүхч,  зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн

8.

“Монгол ардын өнгөний  ба дүрсийн бэлгэдэл зүй”

2013.10.08

Түүх  уран зохиолын багш, оюутнууд

С.Дулам, МУИС-ийн  хэл зохиолын тэнхимйн эрдэмтэн, ШУ-ны доктор

9.

“Эмэгтэйчүүдийн боловсрол, соёл, нийгмийн асуудал”

2016,3.18-25

Сургуулийн бүх багш, оюутнууд

Сараш Сахи Конырбаева,

Казахстан улсын Охидын их сургуулийн Сурган хүмүүжүүлэх ухааны тэнхимийн асс.профессор, доктор

10.

“Оюутнуудад ардын сурган хүмүүжүүлэх боловсрол олгох систем”

2016,3.18-25

Сургуулийн бүх багш, оюутнууд

11.

“Судалгааны арга зүй боловсруулах нь”

2017.11.18

Багш нарт

Боловсролын хүрээлэнгийн Казах хүүхдийн боловсролын секторын эрхлэгч, доктор У.Туяа

 

Багш нарын судалгааны ажлын цар хүрээг өргөгтгөх,  залуу багш нарыг эрдэм судлалын ажилд суралцуулах үүднээс  дээрх судалгааны тэргүүлэх чиглэлийн дагуу дотоод, гадаадын их, дээд сургууль, байгууллагуудтай хамтран ажиллаж ирэв. (Хүснэгт.2  )

Хүснэгт.2  Хамтран ажилласан судалгааны ажлын чиглэл

 

Албан байгууллагууд

  Хамтран ажилласан судалгааны ажлын чиглэл

 

             Зорилго

  

             Үр дүн

 

 

 

 

Аймгийн ЗДТГ

 

 

 

“Арулар” эмэгтэйчүүдийн холбоо

 

 

 

 

 

Аймгийн Боловсрол Соёлын газар

Чадварлаг багш чанартай сургалт” ЭШ-ний онол практикийн бага хурлыг хамтран зохион байгуулав.

 Баян-Өлгий аймгийн  боловсролын салбарын хөгжлийн  асуудлыг өргөн хүрээтэй авч хэлэлцэх, санал бодлоо солилцох, онол, практикийн ач холбогдол бүхий шинэ бүтээл, үзэл санааг нэгтгэж, нийтийн хүртээл болгох,багш,суралцагчийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, мэдлэг хуваалцах, түгээх, багш, эрдэмтдийн   судалгааг шинжлэх ухааны эргэлтэнд оруулах, судалгааны хүрээг өргөтгөхөд оршино.

 

Энэхүү бага хурал нь  аймгийн боловсролын салбарын  хөгжлийн  өнгөрсөн, одоо, ирээдүйн талаар санал бодлоо солилцсон, тухайн салбарт  тохиолдож буй бэрхшээлүүдийг тодорхойлож, түүнийг  шийдвэрлэх арга замыг олж, төрлөх нутгийнхаа  боловсролын чанарыг сайжруулахад хувь нэмрээ оруулдгаараа ач холбогдолтой байв.

Аймгийн  боловсролын салбарт тулгамдаж буй асуудлын  талаар нийт 26 илтгэл  хэлэлцүүлэгдсэн ба үүний  7  илтгэл нь тус сургуулийн багш нарын илтгэл байв.

 

 

2013 оны 3-р сарын 24-нд “Баян-Өлгий аймгийн боловсролын салбарт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт  эрдэм шинжилгээний онол практикийн хурлыг аймгийн хэмжээнд хамтран зохион байгуулав.

 

11 байгууллагаас оролцож буй ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл болох багш, судлаач, сурагчдын тавьсан 24 илтгэлийг хэлэлцүүлсэн

Илтгэгчид аймгийн боловсролын чанарт сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлс болох боловсролын байгууллагын удирдлагын менежментийн сул дорой байдал; сурах бичгийн чанар, хүрэлцээ, хангамж; казах хүүхдийн монгол хэлний мэдлэгийн түвшин; багшийн мэргэжлийн бэлтгэл, ёс зүй, нэр хүнд; боловсролын хүний нөөцийг бэлтгэж байгаа, ажилд шалгаруулж авч байгаа тогтолцооны гажуудал; 

МХТ-ийн хүрэлцээ, хангамж; хүүхдийн хүмүүжил, эцэг эхийн хандлагын асуудлаар хийсэн судалгааны үр дүнг танилцуулж, шийдвэрлэх арга замын талаарх өөрсдийн саналаа дэвшүүлсэн

 

 

Монгол Алтай нурууны тусгай хамгаалалтын газар

“Хүрээлэн буй орчныг хамгаалах технологи” –ийн ангийн 2,3-р дамжааны оюутнуудтай хамтарсан судалгаа хийх

Байгаль экологийн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын дадлага хийх газар, орчноор хангах, оюутнуудын дадлагын ажлыг удирдах, хамтарсан судалгаа хийх зорилготой.

“Хүрээлэн буй орчныг хамгаалах технологи” –ийн ангийн оюутнууд 2,3-р дамжаанд туршилтын ба үйлдвэрлэлийн дадлага хийж гүйцэтгэдэг  бөгөөд дадлагаа Монгол Алтай нурууны тусгай хамгаалалтын газрын байгаль хамгаалагч нарын удирдлагаар тусгай зөвшөөрөлтэй газар хийдэг. Үйлдвэрлэлийн дадлагын хугацааны 4 долоо хоногийг  байгаль хамгаалагч нар удирдаж  судалгааны ажилд нь зөвлөн тусалж, оюутнуудын судалгааны арга  барил  эзэмшүүлэхэд  мэргэжлийн багштай хамт туслалцаа үзүүлж байна.

                    Дотоодын хамтын ажиллагаатай судалгааны байгууллагууд

           Сургалт судалгааны  ажлын уялдаа холбоог сайжруулах, эрдэм судлалын ажлыг дэмжих  үүднээс Боловсролын хүрээлэнгийн  Казах хүүхдийн  боловсролын сектор, Ховд их сургууль, ШУА-ийн харьяа Баян-Өлгий аймаг дахь НЭЗСТ зэрэг судалгааны байгууллагуудтай хамтын ажиллагааны тогтолцоотой ажиллаж  байна.

           Боловсролын хүрээлэнгийн  Казах хүүхдийн  боловсролын секторт тус сургуулийн багш, доктор Ж.Хиналган 2010-2015 оны хооронд гэрээт эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж, казах хүүхдийн монгол хэлний боловсролын талаарх  хэд хэдэн судалгаа, төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажилласан ба цаашид энэхүү хамтын ажиллагааг сургуулийн хэмжээнд өргөжүүлэхээр төлөвлөж байна.

            Ер нь аймгийн боловсролын салбарт тулгамдаж буй асуудлын нэг бол казах хүүхдийн монгол хэлний  боловсролын асуудал бөгөөд үүнийг шийдвэрлэхэд судалгааны байгууллагын хэрэгцээ эрэлттэй байгаа юм. Тиймээс цаашид Боловсролын хүрээлэнгийн Казах хүүхдийн сектортай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байна. Иймд багш нар төсөл, сургалт, судалгааны ажлыг хамтран хийж гүйцэтгэснээр тэдний  судалгаа хийх арга барил эзэмших, судалгааны арга зүй боловсруулах, судалгааны тайлан боловсруулах, судалгааны үр дүнг нэгтгэх орчин үеийн дэвшилтэт программ, аргуудтай танилцах  боломж нээгдэнэ.

           ШУА-ийн  харьяа Баян-Өлгий аймаг дахь НЭЗСТ нь 2012 оноос эхлэн тус сургуультай хамтран ажиллах хамтын гэрээний дагуу ажиллаж байгаа судалгааны байгууллага болно. Хамтын ажиллагаатай байсан өнгөрсөн 5 жилийн хугацаанд хамтарсан эрдэм шинжилгээний хурал, их семинар зохион байгуулах, багш нарт судалгааны арга зүйн зөвлөгөө өгөх, оюутны судалгааны ажлыг удирдах, зөвлөн туслах зэрэг ажлын чиглэлээр хамтран ажиллалаа.

 “Казах-Монгол-Тува хэлний харьцуулсан судалгаа” сэдэвт хамтарсан төсөл боловсруулан зохих газарт нь хүргүүлээд байгаа.

         Ховд их сургууль нь  баруун бүст багш мэргэжилтэн бэлтгэж ирсэн арвин их туршлагатай ууган их сургууль  сургууль бөгөөд 2010 онд тус сургуульдтай  нэгдснээс хойш эрдэм шинжилгээ, судалгааны ажилд зохих хэмжэний  ахиц, дэвшил  гарсаныг тэмдэглэх хэрэгтэй. (График.1)

График.1 Багш нарын ЭШ-ний өгүүлэл хэвлүүлсэн байдал

          Үүнээс гадна төв сургуулиас 2 жил тутам   зохион байгуулагддаг  “Природные условия, история и культура западный монголии и сопредельных регионов”, “Хэл соёл, соёл хоорондын харилцаа”сэдэвт олон улсын  эрдэм шинжилгээний хурлуудад багш нарыг тогмтол хамруулах, их семинар зохион байгуулах, судалгааны арга зүйн сургалт семинар зохион байгуулах зэрэг ажлуудыг хамтран гүйцэтгэж байна. Мөн ХИС-ийн хамтын ажиллагаатай гадаадын их, дээд сургуулиудтай ялангуяа ОХУ-ын Алтайн их сургууль,  БНХАУ-ын ШУӨЗО-ны Шинжааны их сургууль, Илегийн их сургуулиудтай мэргэжил дээшлүүлэх, докторын сургалтанд хамрагдах чиглэлээр хамтран ажиллаж байна.  

Хамтын ажиллагаатай гадаадын байгууллагууд

                  Хүснэгт.3  Хамтын ажиллаагааны чиглэл

Д/д

Хамтын ажиллагаатай гадаадын байгууллагууд

                        Ажлын чиглэл

 

 

 

 

 

ОХУ

ОХУ-ын Барнаул хот дахь Алтайн үндэсний  их сургууль

 Багш нар тус сургуулийн докторын тэтгэлэгт хөтөлбөрт  хамрагдан суралцаж байна..

ОХУ-ын Барнаул хот дахь Урлагийн их сургууль

 

Эрдэм шинжилгээний хурал семинарын чиглэлээр

ОХУ-ын Барнаул хот дахь  Багшийн их сургууль

ОХУ-ын Тувагийн багшийн  их сургууль

 Багш оюутнууд зуны сургалт семинар, эрдэм шинжилгээний хурлуудад хамрагдаж байна

БНХАУ

ШУӨЗО-ны Урумчийн их сургууль

Мэргэжил дээшлүүлэх, туршлага солилцох, судалгааны шинэ арга зүйд суралцах  зорилгоор 2 багш мэргэжил дээшлүүлээд ирсэн. Цаашид хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй  байна.

АНУ

 

Хамтарсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслах, хөдөлгөөн засалч ажиллуулах” сэдэвт  төсөл хэрэгжүүлж байна.

 

 

 

 

 

 

 

Швецари улс

Швейцари улсын TASIS сургууль

Швейцари улсын TASIS сургуулийн сурагчид сүүлийн 2 жил дараалан тус сургуульд ирж, дадлагын ажил гүйцэтгэсэн ба энэ хугацаанд хүүхдүүдэд англи хэлний шаталсан сургалт зохион байгуулах, анги танхим тхоижуулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн нь сургуулийн гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдол өгсөн. Цаашид тус сургуультай хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Швицари агентлаг

Туршлага солилцох, судалгааны ажилд суралцах зорилгоор тус сургуулийн 3 багш мэргэжил дээшлүүлсэн байгаа. Энэхүү түншлэлийг цааш нь үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

 

 

 

“Анита сан”-ийн төсөл

Уг төслийн хүрээнд хатагтай Анита өөрийн биеэр тус сургуульд 3 удаа  айлчилж ирсэн бөгөөд,  сургалтын орчинд хэрэгцээтэй материалын судалгаатай танилцан цаашид хамтран ажиллахаар санал бодлоо солилцдог.  Анитагийн санаачлагаар 3 багш Швецари улсын TASSIS сургуульд мэргэжил дээшлүүлж ирсэн болно.

  Мөн багш нарын судалгааны ажлын үр дүнг  бусдад сурталчилах зорилгоор  сургуулийн,  аймгийн, бүс нутгийн, олон улсын  хэмжээний эрдэм шинжилгээний онол практикийн  хурлуудыг тогтмол  зохион байгуулж байна. Сургуулийн зүгээс зохион байгуулагдсан эдгээр хурлуудад багш нар идэвхтэй оролцдог бөгөөд өөрсдийн сонирхсон судалгааны сэдвийн чиглэлээр чөлөөтэй санал бодлоо солилцож, цаашид анхаарах, сайжруулах чиглэлээр  мэдээлэл цуглуулж авна. Ингэснээр багш нарын , судалгааны ажил улам чанаржиж, чанартай бүтээл туурвих нөхцөл бүрдэж байна.

Хүснэгт 4 Зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурлууд

 

           Хурлын нэр

 

Он

 

                             Сургуулийн хэмжээний

1

Багш нарын онол практикийн бага хурал

2002

2

Багш нарын онол практикийн бага хурал

2003

3

Багш нарын онол практикийн бага хурал

2004

4

Багш нарын онол практикийн бага хурал

2005

5

Багш нарын онол практикийн бага хурал

2006

6

Багш нарын онол практикийн бага хурал

2007

7

Багш нарын онол практикийн бага хурал

2008

8

Багш нарын онол практикийн бага хурал

2009

9

Багш нарын онол практикийн бага хурал

2010

10

Багш нарын эрдэм шинжилгээний хурал

2011

11

Залуу судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал

2011

12

Багш нарын эрдэм шинжилгээний хурал

2012

13

Залуу судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал

2012

14

Багш нарын эрдэм шинжилгээний хурал

2013

15

Залуу судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал

2014

16

Багш нарын эрдэм шинжилгээний хурал

2014

17

Залуу судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал

2015

18

Багш нарын эрдэм шинжилгээний хурал

2016

19

Залуу судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал

2016

20

Багш нарын эрдэм шинжилгээний хурал /гадаад хэлээр/

2017

21

Багш нарын эрдэм шинжилгээний хурал

2017

 

                     Аймгийн хэмжээний хурал

 

1

“Чадварлаг багш-чанартай сургалт”

2012

2

“Баян-Өлгий аймгийн боловсролын салбарт тулгамбаж буй асуудал шийдвэрлэх арга зам”

2013

3

“Түүхч А.Сарайн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал”

2017

 

               Бүс нутгийн хэмжээний хурал

 

1

Сургуулийн 20 жилийн ойн баярыг тохиолдуулан “Орон нутгийн их, дээд сургуулийн хөгжилд тулгамдаж буй асуудал”

2010

2

“Универсиад наадам-2014” оюутнуудын  эрдэм шинжилгээний онол практикийн бага хурал

2014

 

                   Олон улсын хэмжээний хурал

 

1

“Алтайн казахууд”

2013

2

“Алтайн казахууд: Өнөөгийн байдал цаашдын хөгжлийн чиг хандлага”

2015 


   Өнөөгийн байдлаар тус сургуулийн  судалгааны ажлын үр дүн нь “судалгааны илтгэл”, “судалгааны өгүүлэл” –ийн хэмжээнд байгаа бөгөөд үүнийг дотоод гадаадын эрдэм шинжилгээний бичиг,  хурлын эмхтгэлд хэвлүүлэн олны хүртээл болгож байна. Цаашид гадаадын мэргэжлийн  инфакт фактор  сэтгүүлүүдэд хэвлүүлэх зорилго тавин ажиллаж байна. Улмаар судалгааны шилдэг бүтээл шалгаруулах уралдаан зарлан, шалгарсан бүтээлийг Томсон Ройтерс зэрэг сэтгүүлүүдэд хэвлүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

 

 

 

 

 

 

 

Social GK5 Facebook