Захиргааны зөвлөл

Захиргааны зөвлөлийн бүрэлдэхүүнийг

шинэчлэн тогтоох тухай

 

“Ховд их сургуулийн дүрэм”-ийн 3.16 дахь хэсэг, “Ховд их сургуулийн захиргааны зөвлөлийн журам”-ын 1.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.    Ховд их сургуулийн захирлын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/124, Б/125 тоот тушаалаар Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн удирдлага солигдож, шинээр томилогдсон учир захиргааны зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсугай. Үүнд:

1.    Ж.Хиналган / Захирлын үүрэг гүйцэтгэгч /

2.    А.Авзал / Сургалтын албаны дарга /

3.    Б.Айкүмис / Эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч /

4.    Б.Жайна / Байгаль, нийгмийн ухааны тэнхимийн эрхлэгч /

5.    Э.Болортуяа / Боловсрол, судлал арга зүйн тэнхим /

6.    Б.Жанболат / Нягтлан бодогч /

7.    Я.Маралды / Захирлын туслах / Нарийн бичгийн дарга

8.    М.Хабалбай / Оюутны зөвлөлийн дарга /

2.    Захиргааны зөвлөлийн бүрэлдэхүүнээс Хуулийн зөвлөх, хүний нөөцийн мэргэжилтэн Е.Халибек хасагдсантай холбоотой захиргааны зөвлөлийн хурлын тэмдэглэл, хэлэлцэх асуудлын товыг нэгтгэж, захиралд танилцуулж байхыг захирлын туслах / Я.Маралды/-д даалгасугай.

3.    Захиргааны зөвлөлийн бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбоотой захирлын 2017 оны 09-р сарын 12-ний өдрийн А/23 дугаар тушаалыг хүчингүйд тооцсугай.

 

ЗАХИРЛЫН ҮҮРЭГ

ГҮЙЦЭТГЭГЧ Ж.ХИНАЛГАН

Сүүлийн мэдээ