Menu

Гадаад харилцаа хамтын ажиллагааны алба

Ховд Их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн гадаад харилцаа хамтын ажиллагаа

Ховд Их сургуулийн Баян- Өлгий аймаг дахь салбар сургууль нь гадаад  харилцаагаа  хөгжүүлэн, гадаадын  их дээд  сургуулиудтай хамтарч ажиллах, хамтарсан төсөл хөтөлбөрүүд  хэрэгжүүлэх,  олон улсын эрдэм шинжилгээний  бага хурал зохион байгуулахад ихээхэн анхаарч ажиллаж байна.

Манай багш, оюутнууд гадаад, дотоодын их сургуулиудад  зохион  байгуулагдаж буй  олон улсын эрдэм шинжилгээний  бага хуралд жилээс жилд  идэвхтэй оролцож байна.   Сүүлийн жилүүдэд ,ялангуяа Оросын холбооны улсын Алтайн хязгаарын  болон Казахстан улсын их дээд  сургуулиудтай  нягт  харилцаа тогтоон ажиллаж байна. Тухайлбал, Барнаул хот дахь Алтайн Их сургууль, Алтайн Урлагийн Их сургууль, Алтайн Боловсрол Хүмүүнлэгийн Их Сургууль, Тувагийн Их Сургууль, Казахстан улсын Охидын Их Сургууль, Павлодарын Багшийн Их Сургууль болон Евразийн Инновацийн Их Сургууль,Швейцарь улс дахь Америк сургууль г.м.

Швейцарь улс дахь Америк сургууль  болон сайн дурын төсөл хэрэгжүүлэгч Анита Фарни нарын туслалцаа  дэмжлэгтэйгээр ихээхэн тооны ном, иж бүрэн сургалтын хэрэглэхүүнтэй  англи хэлний кабинет байгуулагдсан нь манай  оюутан, залуусын   англи хэлний мэдлэгийг дээшлүүлэхэд ихээхэн үр өгөөжтэй байгаа ба  манай сургуулийн гадаад харилцаа хөгжиж байгаагийн илрэл юм.

2017-2018 оны хичээлийн жилээс тус сургуульд АНУ-ын Энх Тайвны Корпусын сайн дурын мэргэжилтэн Себастян Пикю  хоёр жилийн гэрээгээр  ажиллаж байна.

Цаашид манай сургууль Казахстан улсын Павлодарын Багшийн Их Сургууль болон Алматы хотын Охидын Сургуультай  хамтран  оюутан  солилцооны  хөтөлбөр хэрэгжүүлэх , сургалтын шинэ төлөвлөгөө боловсруулж  хоёр сургуулийн дипломтой төгсгөх ажлуудыг эхлүүлэхээр зорин ажиллаж  байна.

Та бүхэн тус сургуулийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны талаар мэргэжилтэн Х.Нургүлтэй доорхи хаягаар холбогдож болно.

И-мэйл: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Утас :+ 976 99427623

Social GK5 Facebook