Сургалтын төлбөрийн хөнгөлөлт, тэтгэлэг

Элсэлтийн ерөнхий шалгалтыг амжилттай өгч, журмын дагуу элссэн оюутан сургалтын төлбөрийн дараах хөнгөлөлтүүдийг эдлэнэ. Үүнд:
1. Төрийн сангийн буцалтгүй тусламж
* Хөгжлийн бэрхшээлтэй эцэг, эхтэй суралцагч:
Эцэг, эх нь хоёулаа 60%-ийн групп тогтоолгосон бол сургалтын төлбөрийг 100% чөлөөлнө.
* Хөдөлмөрийн чадвараа алдсан өрхийн гишүүнтэй суралцагч:
Тухайн өрхийн аль нэг гишүүн нь 70%-ийн групп тогтоолгосон бол сургалтын төлбөрийг 100% чөлөөлнө.
* Хөгжлийн бэрхшээлтэй оюутан:
Тухайн оюутан өөрөө 60%-ийн групп тогтоолгосон бол сургалтын төлбөрийг 100% чөлөөлнө.
* Бүтэн өнчин суралцагч:
Тухайн оюутан бүтэн өнчин бол сургалтын төлбөрийг 100% чөлөөлнө.
* Нэг өрхийн гурав ба түүнээс дээш хүүхэд нь дотоодын их, дээд сургуулиудад суралцаж байвал нэг хүүхдийнх нь сургалтын төлбөрийг 100% чөлөөлнө.

2. Багш мэргэжлээр элсэгчдэд үзүүлэх өндөр онооны хөнгөлөлт
* ЭЕШ-аас 650-750 оноо авсан бол сургалтын төлбөрийг 70% хөнгөлнө.
* ЭЕШ-аас 751-ээс дээш оноо авсан бол сургалтын төлбөрийг 100% чөлөөлнө.

3. Оюутны зээл-Жилийн хүү 0%
* ЭЕШ-аас 600-аас дээш авсан 1-р курсийн оюутнууд.
* 2,8-аас дээш голчтой 2,3,4-р курсийн оюутнууд хамрагдана.

4. Бусад тэтгэлэг
* ХИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн нэрэмжит олимпиадад 1-ээс 3-р байр эзлэсэн сурагчдын сургалтын төлбөрийг 25-50% хүртэл хөлгөлнө.
* Үндэсний болон урамшууллын тэтгэлэг.
* Засаг даргын нэрэмжит тэтгэлэг.
* Голомт банкны нэрэмжит тэтгэлэг.
* Удирдах зөвлөлийн тэтгэлэг.
* Оюутны дотуур байрны төлбөрийг 50% хөнгөлнө.

Сүүлийн мэдээ