Нүүр хуудас
ХИС-ийн багш нарт зориулсан "Үр дүнд суурилсан боловсролын үзэл баримтлалыг хэрэгжүүлэх" сэдэвт сургалтын хөтөлбөр
- Бүлэг: Цаг үеийн
ХИС-ийн багш нарт зориулсан "Үр дүнд суурилсан боловсролын үзэл баримтлалыг хэрэгжүүлэх" сэдвийн хүрээнд 8-р сарын 31нд төв сургуульд зохион байгуулагдана
Олон улсын форум
- Бүлэг: Цаг үеийн
Барнаул хотын Их Алтайн Соёл Урлагийн Их Сургууль дээр энэ сарын 24-27 ны хооронд зохион байгуулагдсан “Евразийн бүсийн соёл” олон улсын форумд салбар сургуулийн захирал С.Гаура болон багш Л.Бибигүл, Х.Нургүл нар амжилттай оролцов. Евразийн бүсийн соёлыг хадгалан хамгаалах, музейн үйл ажиллагааг сайжруулах, их сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдаж, эрдэмтэд дугуй ширээний ярилцлага хийв. ХИС- ийн салбар сургууль болон Их Алтайн Соёл Урлагийн Их Сургууль хоорондоо гэрээтэй ажилладаг ба уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан урлагийн багш нарын мэргэжил дээшлүүлэлт, Дуу хөгжмийн мэргэжлийн ангийн оюутнуудыг солилцон дадлага хийлгэх зэрэг ажлуудыг тусгасан болно.
Гадаад харилцаа, хамтарсан хөтөлбөр
- Бүлэг: Цаг үеийн
Саяхан Казахстан улсын Павлодар хотын Багшийн Их сургуульд “Их Алтай ба Казахстан улсын угсаатны соёлын хөгжилд боловсролын холбоо хамаарал” сэдэвт ОУЭШБага хурал амжилттай зохион байгуулагдав. Тус хуралд салбар сургуулийн захирал С.Гаура, Сурган хүмүүжүүлэх ухааны багш Ч.Мөнхцэцэг нар оролцож илтгэл хэлэлцүүлэв.
Нийт төгсөгчиддөө баяр хүргье.
- Бүлэг: Цаг үеийн
2016-2017 оны хичээлийн жилийг дуусгаад ХИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль 25 дахь төгсөлтөө хийлээ. Өнөөдөр буюу 6-р сарын 10-ны өдөр дипломыг гардуулан өгөх үйл ажиллагаа зохион байгуулагдаж өндөрлөлөө тус үйл ажиллагаагны нээлтэн дээр Ж.Хиналган багш дэд профессорын үнэмлэхийг гардуулан авлаа. Мөн диплом гардуулах үйл ажиллагаа ч ёс төгөлдөр болж өндөрлөв.