Онцгой байдал зарласантай холбогдуулан сургалтыг онлайн хэлбэрээр зохион байгуулж байна.

+976 7042 2582
ulgii@bbkhu.edu.mn
Лого татах
ХИС-ИЙН БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ САЛБАР СУРГУУЛЬ ӨВЛИЙН ТӨГСӨЛТИЙН ДИПЛОМ, ЭНГЭРИЙН ТЭМДЭГ ГАРДУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

2022-03-10 15:4

...

Энэхүү ёслолын арга хэмжээнд сургуулийн эрдэмтэн багш, ажилтан албан хаагч, оюутан залуус, эцэг эхчүүд оролцов.


Диплом, энгэрийн тэмдэг гардуулах үйл ажиллагааг нээж тус сургуулийн захирал  /Ph.D/ С. Гаура төгсөгчдөд баяр хүргэн хэлсэн үгэндээ:

“ Эрхэм хүндэт төгсөгчид өө,
Эрхэм хүндэт багш, ажилчид, оютан залуус аа,

                               Та бүхэнд  энэ  өдрийн  мэндийг хүргэе.

2021-2022 оны хичээлийн жилд энэхүү Багш, Сургуулийн өмнөх насны боловсрол мэргэжлийн хөрвөх ангид элсэн амжилттай суралцан төгсөж байна.   

Эрдэмт багш нар, элбэрэлт эцэг эхчүүд болоод  анхны өвлийн төгсөгч нартаа сургуулийнхаа нийт  багш, ажилчдыг төлөөлж  энэхүү баярт өдрийн мэндийг хүргэе!

Энэ удаагийн төгсөгчдийн хувьд манай сургуулийн хувьд анхны өвлийн төгсөлт гэдгийг онцлон тэмдэглэх ёстой.

Төгсөгчид, та бүхэн бол насан туршдаа төгсдөггүй сургуулийн төгсөгчид мөн. Яагаад гэвэл, “Сургууль нь төгсөгчөөрөө алдаршиж, төгсөгчид нь сургуулиараа бахархана” хэмээх сургууль төгсөгчийн амин холбоо, амжилтын эзэд болсон номын ахан дүүсийн алтан хэлхээ бат тогтсон учраас тэр юм.

Ингээд  эрхэм  шавь нартаа аз жаргал, амжилт бүтээл сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэв.    

Мөн төгсөгчдийг төлөөлж лаборатори 2-р сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш, төгсөгч Х. Айнур үг хэлж, эрдэмтэн багш нартаа талархлаа илэрхийллээ.


Сургалтын албаны дарга А. Абзал төгсөгчидөд диплом, энгэрийн тэмдэг олгох ХИС-ийн захирлын 2022.01.10 өдрийн А/6 тоот тушаал танилцуулж, Боловсрол судлал, арга зүйн тэнхимийн эрхлэгч Э. Болортуяа ажил амьдралын харгуйд дахин өөр мэргэжил эзэмшиж буй төгсөгчдөдөө хандан сургаалын үгээ хайрлалаа.


Энэхүү үйл ажиллагаанд зориулж УБ-4 курсийн оюутан Р. Гарип,  УБ-1 курсийн оюутан Адилбек нар төгсөгчдөдөө зориулж ая дууны мэндчилгээ дэвшүүлэв.